Энгүйнаран ТББ

"НӨУБ ба залуучууд" номын нээлт боллоо

2017-01-11 13:06
Энгүйнаран ТББ-ын төслийн багийн гишүүдийн хамтран боловсруулсан "НӨУБ ба залуучууд" номын боловсруулалтын ажил 2016.08.23-2016.12.20-ний хугацаанд үргэлжилж энэ хугацаанд хэлэлцүүлэг, зөвлөгөөний, багаараа ажиллах гээд олон ажлууд зохион байгуулж байсныг та бүхэн энэ сайт болон ИТХ-ын цахим сайтаар хүлээн авч байсан билээ.
УИХ-ын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь" төслийн тэтгэлгийн хүрээнд боловсруулагдсан уг гарын авлагыг иргэдээс залуучуудын идэвх оролцоог нэмэгдүүлэх, амьдрах ухааны боловсролыг дээшлүүлэх, үзэл бодлоо илэрхийлэх, нийгмийн амьдралд оролцох, манлайллыг хангах чиглэлд зориулсан юм.
Номын нээлтэнд аймгийн УЗХ, Зөв бодол-Зөв амьдрал ТББ, Хөвсгөл телевиз урилгаар оролцож буй бөгөөд тус сумын ИТХ, ХААН банк, 12 жилийн сургууль, ХААН банк, Соёлын төв дэмжин ажиллаа. Сумын иргэд оюуны хөрөнгө оруулалт болохын зэрэгцээ өнөөдрийн нийгэмд тулгамдаж буй асуудлаар сайн туршлага, жишээ кэйстэй зургаар тулгамдсан асуудал, анхаарах агуулгаа илэрхийлснээрээ онцлог бөгөөд үр дүнтэй гэдгийг иргэд талархан хэлж байлаа.
Сумын иргэд маш олноороо хүрэлцэн ирж халуун дотноор хүлээн авсан, шүлэг найрагтай, дуу хууртай нээлтийн үйл ажиллагааны үеэр ИТХ-ын дарга асан Х.Сүхбатыг аймгийн ИТХ-ын "Хүндэт тэмдэг", төслийн багийн ахлагч, ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Номинг МУЗН-ийн "Тэргүүний залуу" алтан медалиар шагнагдсан нь энэхүү номын ач холбогдол, зохиогч болон дэмжин ажиллагсдын хөдөлмөр гавъяаг үнэлсэн хэрэг боллоо.
Энэхүү гарын авлагыг боловсруулсан төслийн багийнхан болох Энгүйнаран ТББ-ын тэргүүн Л.Энхжаргал, сургагч багш Д.Чанцалмаа, Д.Санчирдорж, Д.Оюунсүрэн, Э.Доржханд, Ч.Амартайван, Д.Энхмаа, Ц.Номин нартаа улам их амжилтыг хүсч номынхоо агуулгыг олон түмэнд түгээн дэлгэрүүлэх ажлыг амжилттайгаар үргэлжлүүлж мянга мянган залуучуудын хандлага сэтгэлгээнд эерэг өөрчлөлт, үр нөлөөтэй сургалтуудыг хийгээрэй гэж хүсье.

2017-01-11 13:06


Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд